Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 11.0-14.3 градус хүйтэн, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 6.7-7.3 градус хүйтэн, Өндөр уулын сумдаар 8.0-11.2 градус хүйтэн байсан байна. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 6 градус хүйтнээс 7 градус дулаан байлаа. Агаарын хамгийн бага температур нийт нутгаар шөнөдөө 16-24 градус хүйтэн байсан. Агаарт -30.0 градусаас давж хүйтэрсэн өдрийн тоо нийт нутгаар ажиглагдаагүй.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 8-14 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 0-13 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 19-26 градус хүйтэн байв. Хөрсөн дээр -40 градусаас доош орж хүйтэрсэн өдрийн тоо ажиглагдаагүй байна.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт зарим нутгаар 2.4 мм цас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл Жаргалантад 0.8 мм, Чандманьд 0.4 мм, Зэрэг, Дарви сумдад 0.6 мм, Алтай, Манхан суманд 0.2 мм, Эрдэнэбүрэн, Ховд суманд 0.1 мм, Дөргөн, Мянгадад 0.0 мм тунадас орлоо. Бусад сумдын нутгаар цас ороогүй.
Цас(Snow): 11 дүгээр сарын 30-ны хээрийн цасны хэмжилтээр нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон. Цасан бүрхүүл тогтсон сумдыг авч үзвэл Зэрэгт 4 см ,Дарви, Манхан, Мянгад,Үенч сумдад 3 см, Дөргөн, Эрдэнэбүрэн, Алтай сумдад 2 см зузаан 10 баллын цастай байна. Чандмань Жаргалант,Ховд сумдын бага зэргийн 1 см 5-10 баллын цастай, Алтайн салбар уулсаар цастай. Бусад сумдын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхи шуурга багатай байлаа. Өндөр уулын зарим сумдын нутгаар салхины их хурд секундэд 17-20 метр хүрч шуурсан. Чандмань, Мөст, Мөнххайрхан, Цэцэг, Булган, Ховд сумдын нутгаар секундэд 14-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 2-11 метр хүрч зөөлөн явган шуургатай байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хужир шүү бэлтгэх, муудсан малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, өвлжөөний хашаа хороо, өтөг бууцаа сэргээх ажлууд үргэлжилж байна. Их нууруудын хотгорын зарим сумдын нутгаар мал хээлтүүлэх ажил үргэлжлэн явагдаж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог: .
- Нийт нутгийн 70 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон.
- Нийт сумдын МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх, мал хээлтүүэх, зарим сумдад мал оторлох болон бусад ажил үргэлжилэн явагдаж байна
- Салхины их хурд Ховд суманд 20 м/с хүрсэн.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 12 дүгээр сарын 01-нд